Хөлд орохдоо унаж босон мөрөө гаргаж
Хүйтэн булгийн уснаас нь шүдээ тагштал
залгилж
Талын тогоруу нуурын ангир үргээж
Таанын толгой цэцгийн дэлбээ түүж
явсан болохоор
Газар шороондоо би хайртай
Толгодын энгэрээр хургаа хариулж
явахдаа
Тоодон дээлэндээ чулуу хормойлж гэр
барин
Хөрст газрыг нь хотойтол хөл нүцгэн
гүйж
Хөнгөн залуу насаа талд үдсэн болохоор
Газар шороондоо би хайртай