Хөх манхан
тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны
аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны
тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний
үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан
тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан
уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг
савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг
царцаж мөс болох халилд,
Царгиа хүйтэн
өвөл сарлагын бух дошсон
Цаст цагаан
уулыг эзэгнэнхэн төрлөө би.