Ханат цагаан
гэрийн од хийморын тоонон дээр
Хасаг халуун
тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын
онгон тэргүүн оргил дээр
Хатан
Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол
чамайг тунхаглан бичнэ би.
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн
хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун
говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун
хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол
чамайг тунхаглан бичнэ би.