Цаг гозойж байхад би алс замд
гарахгүй
Цангинатал хундага хага шиддэг орос занд би дургүй
Цайгий нь уучихаад, аягыг нь хөмрөхөд би дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй монгол занд би дургүй ээ
Үлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алахад би дургүй
Үхэлд ч автаагүй баатар эрийг одонгоор дарж авахад би дургүй