Saturday, October 19, 2013

Ц.Хулан "БИ ДУРГҮЙ"

Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинатал хундага хага шиддэг орос зан
д би дургүй
Цайгий нь уучихаад, аягыг нь хөмрөхөд би дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй монгол занд би дургүй ээ
Үлийд бүдрээгүй ажнайг магтаалаар булж алахад би дургүй
Үхэлд ч авта
агүй баатар эрийг одонгоор дарж авахад би дургүй
Үлгэр нялуун төгсдөг ч, сайн хүн зовоход би дургүй
Үс нь буурал хөгшин намбагүй явбал бүр дургүй ээ
Цэргий дарга нар согтуу гуйвахад би дургүй
Цэцгэн охид надаас янжуурын гал сураглахад дургүй
Цэмцгэр нь дэндүү харчуул, цагаан гартнуудад би дургүй
Цэвэр цааснаа шүлэг биш, матаас бичихэд бүр дургүй ээ
Доголон хүний дэрг
эдүүр би гүйж өнгөрөх дургүй
Дороо эргэцэх илжиг мэр олны дунд гэлдрэх дургүй
Ядуусын дунд гангалах дургүй, тансаг найран дээр ганцардах дургүй
Яруу найрагчийг хэтэрхий урт наслахад я
агаад ч юм дургүй ээ
Холоос айсуй морьтон өөр зүг давхихад би дургүй
Холбиромтгой ааш, уян жаданд би дургүй
Нүүрнээс далдуур муу хэлэх
Нүдэн дээр минь гөлөг зодоход би дургүй ээ
Хэтэрхий халуу
н, хэтэрхий хүйтэнд би дургүй
Хэтэрхий омголон, хэтэрхий ноомойд дургүй
Бурхнаа нулимах, адыг өргөмжлөхөд би дургүй
Бусдад дагаар орох, адгуусыг тамлахад би дургүй ээ....
Дургүй бүхнийг минь чи над үзүүлж хана
сан болохоор л
Дургүйгээ хүртэл хайрлах гэж би хүү чинь болсийм
Цайгий нь уучихаад аягыг нь хөмөрдөггүй ёсоо бодож
Цаг гозойж байсан ч би тан дээр ясаа тавина аа, Эх ороон...