Showing posts with label Б.Лхагвасүрэн. Show all posts
Showing posts with label Б.Лхагвасүрэн. Show all posts

Friday, September 5, 2014

Б.Лхагвасүрэн "БУРУУ ЭНГЭРТЭЙ ДЭЭЛ"

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж 
"Энхрий" үрдээ өмсгөсөн байжээ.
Хөх бүхнийг цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байжээ.
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн 
Галыг нь тойрон мөлхөж өссөн 
Ганц хүүгээ гэсэн 
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ.

Wednesday, October 30, 2013

Б.Лхагвасүрэн "ИЖИЙТЭЙГЭЭ БАЙХАД"

Хагарсан чулуу дахиад хэзээ ч эвлэдэггүй шиг
Yнэнээ хэлье
Нулимсаараа зуурч хэлье
Хагацахын цагт үхэл давж уулздаггүй шиг
Yнэнээ хэлье
Амьсгалаа зангидаж хэлье
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Орилсоор ижийдээ очин нулимсаа арчуулахад
Одод бүгдээрээ миний нүдэн дотор л түгдэг байсан
Ижий минь инээгээд над руу ирэхэд
Энэхэн замбуутивийн наран над дээр л асгардаг байсан