Saturday, October 19, 2013

З.Дорж "ӨГЛӨӨНИЙ САНАМЖ"

Өглөө бүр эртлэн босож 
Өндөр тэнгэрийг хүндэтгэн харж бай
Огторгуйн хурмаст уужмын хутгаа
Оюун ухаанд тань шингээх болно

Алтан нарыг мандах тоолонд
Алаг зүрхнээсээ догдлон харж бай
Эндэлгүй дэвжихийн учир тавилангаар
Эрдэнэт бөмбөлөг гийх болно

Орой бүр нэгийг санаж 
Одот тэнгэрийг хүндэтгэн харж бай
Од гаригс үзэсгэлэнт сүлдээрээ
Оюун ухааныг тань гийгүүлэх болно
Ухаант хүн та хаа ч явсан 
Уулсын оройг хүндэтгэн харж бай
Баян буурал хангайн хишгээр
Бат түвшин явах болно

Учирсан бүхнийхээ нүүр царайг
Уяхан, даруухан, инээмсэглэн харж бай
Өнөр өтгөн, урт удаан наслахын
Өлзий буян орших болно