Тоомжиргүй
хандаж бүр ч зохихгүй
Тоосруулаад нэг
хөдөлчих юм бол
Толгой цусдаж
мэдэх үхэр монгол.
Ялагдахаараа чангардаг,
Магтахаар
сулардаг
Яс махнаасаа
хэцүү монгол.
Өрсөн тэмцэхийн
цөвүүн цагт бол нь
Өлгийнөөс эмээл
дээр дарцагладаг монгол.
Тэмүүжинг багад
нь шоглож байгаад
Тэнгэр газраа
нураалгачихаа алдсан
Найман шаргал
морийг нь булааж байгаад
Навтгар тэр
жаал алуулахаа алдсан.