Хачин чимээгүй шарланхан халиурч,
Дэлхийн чимээ болсон царцаахай нам гүм
Дээр тэнгэрт л тогоруу дуугарнам
Алтан дэлхийн гандсан шар мандлаас
Аятайхан, хачин сонин үнэр ханхлан
Хиргис хүүр дээрх хүн чулууны духнаас
Хөлс гоожсон шиг хяруу хайланхан барзайнам.
(Москва 1947)