Монгол
минь үхэхийг чи үзэхгүй
Мэргэд
минь цөөрөхийг чи үзэхгүй
Мэлмий
минь цочрохыг чи үзэхгүй
Түүх минь
мартагдахыг чи үзэхгүй
Түмэн минь мөхөхийг чи үзэхгүй
Үнэн минь алдрахыг чи үзэхгүй
Үлгэр минь дуусахыг чи үзэхгүй
Төрөл минь тасрахыг
чи үзэхгүй
Соёмбо
минь бүдгэрэхийг чи үзэхгүй
Соёл
минь солигдохыг чи үзэхгүй
Онон
минь ширгэхийг чи үзэхгүй
Олон
минь зовохыг чи үзэхгүй