Wednesday, July 3, 2013

Б.Ичинхорлоо "ТЭНГЭР"

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггүй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бусдын од шохоорхдог юм.

Миний монголын тэнгэрт өдөлсөн шувуу
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Миний монголын тэнгэрт өссөн бүргэд
Будант газар ясаа тавьдаггүй.

Ч.Чимид "БИ МОНГОЛ ХҮН" дуу

Үг: Ч.Чимид   Дуучин: Тэнгэр

Аргалын утаа боргилсон
Малчны гэрт т
өрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог
Унасан энэ нутагаан би
Өөрийн бие шиг хайрлаж
Угаасан тунгалаг м
өрнөөн
Эхийн с
үү шиг санадаг

Энэ хүн Монгол хүн 
Эх орондоо хайртай хүн

Ч.Чимид "БИ МОНГОЛ ХҮН"

Аргалын утаа боргилсон 
Малчны гэрт төрсөн би
Атар хээр нутгаа
Өлгий минь гэж боддог.

Цэнхэр манан суунагласан
Алсын барааг ширтээд
Цэлгэр сайхан нутгаа
Сэтгэл бахдан харахад
Үлээж байгаа салхи нь 

Үнсээд ч байгаа юм шиг
Өршөөлт ээжийн минь гар
Илээд ч байгаа юм шиг
Энэрэнгүй сайхан санагдахад
Элэг зүрх минь догдолж 

Хосгүй баярын нулимс 
Хоёр нүдийг минь бүрхдэг. 

Wednesday, March 13, 2013

Р.Чойном "ЗАРИМ ЗАРИМДАГУУДАД БИЧСЭН ШҮЛЭГ"


Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.


Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.

Wednesday, January 9, 2013

Р.Чойном "НАЙЗ НАРТАА БИЧСЭН ЗАХИДАЛ"



Найз л та нартаа би захидал бичихийн учир
Нас л биеийн минь үдийн халуун өнгөрлөө
Найраг шүлгийн минь үүлэн сүүдэр нимгэрлээ
Наргиан даргиан үзэл бодол минь хувирлаа

Yеийн та нартаа би захидал бичихийн учир
Yзэх ёстойг үзэж дуулж болохыг дууллаа
Yг цаг хоёроо хэмнэдэг цаг минь боллоо
Yймээн аймаан багын зан минь хувирлаа