Saturday, October 19, 2013

Д.Нацацгдорж "ДӨРВӨН ЦАГ"

ХАВАР

М
өнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад х
үний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагар

Холхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Х
өрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Х
өгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана.
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан х
өгжим нийлүүлнэ

Эелдэг урьхан амьсгал ариуханаар
үнэртээд
Эрт эд
үгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.

ЗУН

Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Х
өхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэх
үү дэлхий юутай сайхан тааламжтай

Ногооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Х
үлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн н
үүрийг угаахад
Залуу х
үмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодно

Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Х
үүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь х
үн бүхний бахдал

Уудам талд наадам цэнгэлийн аялгуу з
өөлнөөр цуурайтна
Хээр х
өдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.

НАМАР

Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулна

Сайхан огторгуйн дунд нимгэн цагаан
үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг м
өрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Т
үүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэ

Өглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь б
үг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн,
үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр х
үүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэ

Урьхан хонгор салхи
өвс модыг намилзуулахад
Х
өгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.

ӨВӨЛ

Алсын салхи жих
үүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал м
өнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин х
үний дуулах яруу

Өндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог
үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин т
үүнийг хураан исгэрнэ

Өндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус н
үүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Х
өгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцана

Өвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
Уул, ус, нар, сартай н
өхөрлөнө
Х
үн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил
өчүүхэн ч чөлөө завгүй