Хойт зvгийн чимэг болсон
ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины
өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай
болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Хэрлэн, Онон, Туулын
тунгалаг ариун мөрнvvд
Хотол олны эм болсон
горхи, булаг, рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гvн
цэнхэр нуурууд
Хvн малын ундаа болсон
тойром бvрд уснууд
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хөхийн
онц сайхан голууд
Уурхай баялгийн охь
болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал,
хот, балгадын сууринууд
Хол газараа одсон харгуй
дардан замууд
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Холхи газраас гялалзсан
цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн
хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан
ноён шовх сарьдгууд
Хvний сэтгэл тэнийсэн
уудам амьсгалт талууд
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Хангай, Говийн хооронд
Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн
гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан
урт урт шилvvд
Хөлөг морин уралдсан
хөндий сайхан хоолойнууд
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Салхины vзvvрт найгасан
соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан
сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугласан байц
бэрх газартай
Сvлд тахилга улирсан
сvмбэр их овоотой
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Нарийн өвс ургасан малын
сайхан бэлчээртэй
Нааш цааш сvлжих тэнэгэр
сайхан нуруутай
Дөрвөн цагийн улиралд
дураараа нvvх нутагтай
Таван зvйлийн тарианы
хөрс, шороо, газартай
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Өлгий сайхан ууланд
өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хvvхдийн vржиж
өссөн орон
Таван хошуу мал дvvрэн
бэлчсэн нутаг
Монгол хvн бидний
сэтгэлийг сорсон орон
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Өвлийн тэсгим цагт
цасан, мөсөн бvрхээд
Болор шилийн өнгө
гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд
цэцэг, навч дэлгэрээд
Жигvvртэн шувуу холоос
ирж гангар гунгар донгодсон орон
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Алтай, Хянганы завсарт
атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон
ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд
энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд
мөнхжин гялалзсан газар
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Хvннv, Сvннvгийн vеэс
хөгшид, өвгөдийн минь нутаг
Хөх Монголын цагт
хvчирхэг болсон орон (Хүн ард бидний хайрыг булаасан орон)
Он онд идээшиж, олон
жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын
улаан туг бvрхсэн орон
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Өссөн төрсөн бидний
vндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл
vтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо
хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр
хvндтэй гавьяаг байгуулья
Энэ бол миний төрсөн
нутаг
Монголын сайхан орон
Монгол гэдэг нэг нэр
ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг
санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн
хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрлөх нутаг
салж болшгүй орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон