Wednesday, July 17, 2013

ТЭМЭЭН СҮРГИЙН ГОВЬ


Үг С.Цэрэндэндэв        Ая А.Батдэлгэр 

Тэртээ Алтайн уулсын
Үзүүр Гурван сайхан
Тэмээн сүргийн говьдоо
Тэнгэр шүргэм бараатай 
Ингэн тэмээний нүд шиг 
Булаг шанд нь бүлээн 
Элсэн хонгор говьдоо 
Эхийн сүү шиг мэлтэрнэ

Мандах жаргах бүрийдээ
Зэсэн улаан наран
Манхан шаргал говьдоо
Илчээ шингээн уусна 
Ингэн тэмээний нүд шиг 
Булаг шанд нь бүлээн 
Элсэн хонгор говьдоо 
Эхийн сүү шиг мэлтэрнэ 
Байцын оройд сэрвийлдэх
Аргаль янгирыг хараад
Уран зэргэлээт говьдоо
Уярсан сэтгэл хоргодно 
Ингэн тэмээний нүд шиг 
Булаг шанд нь бүлээн 
Элсэн хонгор говьдоо 

Эхийн сүү шиг мэлтэрнэ